Газын мөргөлдөөн 200 гаруй хоногоор үргэлжилсэн хэвээр байна
2024-04-25 19:45:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр(25-нд)болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.

Ван Вэньбинь хэлэхдээ, одоогийн байдлаар, 200 гаруй хоног үргэлжилсэн Газын зурвасын мөргөлдөөний улмаас Палестины 30 мянга гаруй хүн амиа алдаж, 110 мянга гаруй энгийн номхон иргэн эндэж шархдсан байна. Энэхүү аймшигт хүмүүнлэгийн гамшиг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн улаан шугамыг сорьж, бас зарим улс орны "хүний эрхийг хамгаалах" гэсэн хуурамч дүр байдлыг илчилсэн байна. Цаг бол амь нас юм. Газад дайн үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй, Газад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хоморголон устгасан явдлыг үл тоомсорлож байгааг тэвчихийн аргагүй, Газад гал зогсоох, дайныг зогсооход тус дөхөм үзүүлэх гэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүчин чармайлтад саад учруулж байгааг өршөөхийн аргагүй юм. Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаанд саад учруулахаа зогсоохыг бид холбогдох оронд шаардаж, Аюулгүйн зөвлөлийн 2728 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, Газын зурваст нэн даруй, болзолгүй, урт хугацаагаар гал зогсоож, саад бэрхшээлгүй, тогтвортой хүмүүнлэгийн хүртээмжийг баталгаажуулж, Палестины ард түмэнд тохиолдсон энэхүү сүйрлийг аль болох хурдан зогсоож, хүн төрөлхтний соёл иргэншлийг дахин доромжлохоос сэргийлэхийг холбогдох талуудад уриалж байна гэжээ.