Хүүхдүүдийг харилцан солилцохоор Орос, Украин тохиролцжээ
2024-04-25 09:37:49
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын зуучлалаар ОХУ-ын ерөнхийлөгчийн Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова өчигдөр, 24-нд Украинтай хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар анх удаа офлайгаар хэлэлцээ хийсэн гэж Оросын хэвлэлд мэдээлжээ.

Хэлэлцээ Катарын нийслэл Доха хотод болсон байна. Хоёр тал Орост байгаа Украины 29 хүүхдийн нэрсийг гаргаж, тэднийг Украин руу гэр бүлд нь буцаахаар болжээ. Украин болон Европын холбоонд байгаа Оросын харьяат 19 хүүхдийг Орост буцаах юм байна.

Сүүлийн нэг жилд Катарын зуучлалаар Украины 28 хүүхэд, Оросын 5 хүүхэд гэр бүлдээ эргэж очсон гэж Львова-Белова хэлсэн байна. Барууны хэвлэлүүд Орост 19500 гаруй украин хүүхэд бий гэсэн мэдээлэл буруу мэдээлэл юм гэв.