Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хуралд Чэнь Вэньчин оролцов
2024-04-25 09:33:59
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин дөрөвдүгээр сарын 24-нд ОХУ-ын Сенкт-Петербург хотноо зохиогдсон Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчдийн олон улсын 12 дугаар бага хуралд оролцож, тусгай сэдвээр илтгэл тавьжээ. 

Чэнь Вэньчин хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга" бол олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэйгээр аюулгүйн салбарын сорилтуудыг зохицуулах тухай Хятад улсын шийдэл юм. Түүнчлэн Хятад улсын дэвшүүлсэн кибер орон зайд хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үзэл баримтлал нь интернэтийн орон зайн эрсдэл, сорилтыг зохицуулах тухай санал санаачилга, төсөл шийдэл болсон тул олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй хүлээн зөвшөөрсөн юм. Хятад улс бусад оронтой хамтран дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, кибер орон зайд олон улсын шударга, зүй зохистой дэг журам бий болгоход бэлэн байна гэжээ.

Эл бага хуралд 114 улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцжээ.