Испанийн ерөнхий сайд огцрох өргөдлөө өгч магадгүй
2024-04-25 09:39:50
Share
Share this with Close
youtube WeChat

Испанийн ерөнхий сайд Педро Санчес орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 24-нд олон нийтийн сүлжээнд нээлттэй захидал нийтэлж, эхнэрийнх нь авилгийн хэрэгт шүүхээс мөрдөн байцаалт эхлүүлсэн тул албан тушаалаасаа огцрох тухай бодолхийлж байна гэжээ.

Тэрбээр, "Засгийн газрыг үргэлжлүүлэн удирдах уу, эсвэл албан тушаалаа нэр төртэй орхих уу гэдэг тухай би маш сайн тунгаан бодох хэрэгтэй болоод байна. Миний бие энэ сарын 29-нд сүүлийн шийдвэрээ гаргах бөгөөд үүнээс өмнө бүх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөгөө түр зогсоож байна" гэжээ.