Терроризм XXI зууны ноцтой заналхийлэл хэвээр байна
2024-04-25 09:28:44
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 24-нд болсон Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчдийн олон улсын 12 дугаар бага хуралд хэлэхдээ, дэлхийн олон газарт үүссээр байгаа террорист халдлагуудын гол зорилго нь улс орнуудын бүрэн эрх, тогтвортой байдал, үндсэн хуулийн хүчин төгөлдөр байдлыг эвдэж, улс орон хооронд, шашин хооронд зөрчил мөргөлдөөн үүсгэхийн төлөө юм. Эдгээр халдлагын ард зөвхөн хэт даврагчдаар зогсохгүй, зарим улс орны тагнуулын байгууллага ч байдаг. Иймд терроризм бол 21-р зууны олон улсын аюулгүйн байдлын хамгийн ноцтой заналхийллийн нэг хэвээр байна гэжээ.

Тэрбээр, террорист этгээдүүдийн арга, халдлага үйлдэх хэлбэр улам олон болж, нарийсаж байна. Гуравдугаар сарын 22-нд Москва хотын захын дүүрэгт болсон террорист халдлага нь үүнийг гэрчилж байна. Оросын тагнуулын байгууллага, хууль сахиулах байгууллага халдлага  төлөвлөгч, ивээн тэтгэгч, зохион байгуулалт зэргийн нарийн зүйлсийг судалсаар байна. Тэд муу үйлдлийнхээ хор уршгийг эрт оройгүй амсана гэжээ.