Америк Украинд тактикийн пуужин нийлүүлнэ
2024-04-25 10:11:55
Share
Share this with Close
youtube WeChat

Америк хуурай замын тактикийн пуужингийн системийг оролцуулсан цэргийн тусламж үзүүлэхээр боллоо гэж өчигдөр, 24-ний өдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский видеогоор хэлэв. 

Тухайн нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 24-нд Жо Байден 95 тэрбум ам.долларын гадаад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэв. Жо Байден гарын үсэг зурснаар Америк энэ долоо хоногт Украинд зэвсэг, техник тээвэрлэж илгээх боломжтой гэж 23-нд Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ.

Америкийн хуурай замын тактикийн пуужин 300 км зайн тусгалтай бөгөөд Крым зэрэг бусад газарт байгаа цэргийн байг онох чадвартай юм.