Ши Жиньпин, Самиа Сулуху Хассан нар харилцан мэндчилгээ дэвшүүлэв
2024-04-26 15:52:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Танзанийн ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан нар хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойд зориулж харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин, Хятад Танзанийн үе үеийн удирдагчдын хамтын хүчин зүтгэлээр өнөөдрийн найрсаг харилцаа бэхжин тогтоосон юм. Жаран жилд хоёр орны харилцаа олон улсын сорилт бэрхшээлийг даван туулж ирлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн итгэлцэл улам бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа их үр дүнд хүрлээ. Миний бие эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр орны найрсаг харилцааг бататгаж, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр орны иж бүрэн түншлэлийн агуулгыг баяжуулж, өндөр түвшний Хятад Африкийн хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахад илүү хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.

Самиа Сулуху Хассан хэлэхдээ, Танзани Хятад улс дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаар харилцан хүндэтгэж, хоёр талт болон олон талт үйл хэрэгт бие биеэ дэмжиж ирсэн. Бид Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг биширч байна. Манай орны хөгжилд маш их дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. "Бүс ба Зам" санаачилга, "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг бид тууштай дэмжиж, Танзани Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.