Батерейн технологи эрчим хүчний зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй
2024-04-26 10:21:38
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын эрчим хүчний агентлаг 25-нд тайлан гаргаж, зардлаа бууруулж, инновац, үйлдвэрлэлийг дэмжсэнээр 2023 онд эрчим хүчний салбарт батерейн ашиглалт өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. 

Батерей ашиглах хугацааг уртассанаар уур амьсгал, эрчим хүчний зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. 

"Батерей ба эрчим хүчний аюулгүй байдлын шилжилт" тайланд батерейны технологид иж бүрэн дүн шинжилгээ хийсэн байна. Уг тайланд тэмдэглэснээр, чулуужсан түлш ашиглаж цахилгаан үйлдвэрлэхтэй харьцуулбал батерейг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж ашигласнаар өрсөлдөх чадвар өндөр, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн болдог. Үүний зэрэгцээ цахилгаан тээврийн хэрэгсэлд батерей ашигласнаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж байгаа.  

2030 он хүртэл батерейн ашиглалтыг өргөжүүлж дэлхийг эрчим хүч, уур амьсгалын зорилтод хүргэхээр хичээх болно. Ингэснээр дэлхийн эрчим хүчний хадгалах багтаамж 2030 он гэхэд зургаа дахин нэмэгдэх боломжтой бөгөөд өсөлтийн 90 хувь нь батерейн багтаамжаас бүрдэх болно гэж төсөөлж байна.