Владимир Путин: Оросын эдийн засаг өсөлтөө хадгалж байна
2024-04-26 14:49:59
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын эдийн засаг урьд өмнө тохиолдож байгаагүй сорилттой тулгарсан хэдий ч эхний хэдэн сарын статистик тоо баримтаас үзвэл эдийн засаг өсөлтөө хадгалсаар байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 25-нд хэллээ.

Мөн өдөр тэрбээр Оросын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооны жил тутмын хуралд хэлэхдээ, өнгөрсөн онд Оросын эдийн засаг 3.6 хувиар өссөн. Энэ оны нэгдүгээр сард 4.6 хувь, хоёрдугаар сард 7.7 хувь өслөө. Одоогоор ажилгүйдлийн түвшин 3 хувиас доогуур хэвээр байна гэв.

Орос улс бүх бүтээгдэхүүнээ өөрийн үйлдвэрийнх байлгах гэж чармайхгүй ч өөрийн техникийн дэмжлэгт тулгуурлан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Засгийн газар Орост бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэж Путин онцлов.

Олон улсын валютын сан энэ сарын 16-нд "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан" нийтэлж, Оросын эдийн засгийн энэ оны өсөлтийг 3.2 хувьд хүрнэ гэж таамаглажээ.