ОХУ-ын хөрөнгийг хурааж авбал хариу арга хэмжээ авна
2024-04-26 10:16:54
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын эд хөрөнгийг хурааж болзошгүй болсон тул Орос, Америкийн дипломат харилцааны түвшинг бууруулах хариу арга хэмжээ авах талаар ОХУ бодолцож байна гэж ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков өчигдөр, 25-нд хэллээ. 

Хэвлэлийн бага хуралд Сергей Рябков хэлэхдээ, "Долоогийн бүлгийн" хүрээнд "Оросын бүрэн эрхт хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах" асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж Америк үзэж байна. Үүний эсрэг Орос улс хариу арга хэмжээ боловсруулж байгаа. Дипломат харилцааны түвшинг бууруулах нь хариу арга хэмжээний нэг хэсэг гэдгийг судалж байна. Үүнээс гадна, хариу арга хэмжээнд Орос дахь барууны орнуудын хөрөнгийн эсрэг арга хэмжээ багтана гэжээ. 

Америкийн ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 24-нд 95 тэрбум ам.долларын гадаад тусламжийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсны дотор Украинд үзүүлэх 60 гаруй тэрбум ам.долларын тусламж багтжээ. Түүнчлэн Конгресс мөн Америкийн ерөнхийлөгч Оросын бүрэн эрхт зарим хөрөнгийг хурааж, "дайны нөхөн төлбөр эсвэл дайны дараах сэргээн босголтод" зориулж Украинд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.