Антони Блинкены БНХАУ-д хийсэн айлчлалын талаар танилцуулав
2024-04-27 13:27:32
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, дөрөвдүгээр сарын 26-ны орой Хятадын ГХЯ-ны Умард Америк, Далайн орнуудын танхимын дарга Ян Тао АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкены БНХАУ-д хийсэн айлчлалын талаар танилцуулав.

Ян Тао хэлэхдээ, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийв. Энэ бол Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний Сан Францискод тохиролцсон нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлэн, яриа хэлцлээ хадгалж, зөрчил маргааныг тогтоон барьж, хамтын ажиллагааг ахиулан, олон улсын үйл хэргийн талаар зохицуулалтаа эрчимжүүлэхийн нэгэн хэсэг юм гэжээ. 

Хоёр талын хэлэлцээрийн талаар Ян Тао танилцуулахдаа, энэ удаад хоёр тал юуны өмнө стратегийн танин мэдэхгүйн талаар хэлэлцэв. Тухайлбал хоёр тал стратегийн түнш байх уу эсвэл сөргөлдөгч байх уу хэмээх Хятад Америкийн харилцааны үндсэн асуудал, мөн ч хоёр талын удаа болгон хэлэлцдэг сэдвийг авч хэлэлцжээ. Хоёрдугаарт, Тайваний асуудал. Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны давж болохгүй эхний улаан шугам юм. Тайвань бол Хятадын Тайвань, Тайваний асуудал бол Хятадын дотоодын асуудал. Гуравдугаарт, худалдаа эдийн засаг шинжлэх ухаан технологийн асуудал. Уг асуудлын гол цөм нь Хятадын ард түмний хөгжлийн эрхийн асуудал. Дөрөвдүгээрт, Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэв. Уг бүс нь том улсуудын сөргөлдөөний талбар байх ёсгүй. Америк зөв сонголт хийж, Хятад улстай сайн харилцаатай байхыг хүсэж байна гэжээ. 

Ян Тао хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар Хятад Америк таван талын нийтлэг ойлголцолд хүрэв. Хятад улсад хэт үйлдвэрлэлийн асуудал оршихгүй, харин Америк хэт түгшиж байна. Хятад улс Рэнь-Айжяог хамарсан Наньша олтригт бүрэн эрхтэй бөгөөд түүх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэжээ. 

Сэтгүүлчдийн сонирхсон холбогдох асуудлаар Ян Тао хэлэхдээ, Хонконг бол Хятадын Хонконг, Шиньжян, Төвөдийн асуудал бол Хятадын дотоод засаглал, Америк хүний эрхээр шалтаг болгож, зааж дохин, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй. Украины хямралын талаар Хятад улс эвлэрэхийг ятгаж, хэлэлцээг дэмжсээр ирсэн бөгөөд улс төрийн арга замаар асуудлаа шийдвэрлэхийг санаачилж байна. Америк нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд чиглүүлсэн ганц талын хоригоо зогсоох ёстой гэжээ.