Эхний улирлын статистик мэдээлэл гаргав
2024-04-27 15:59:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний Статистикийн газар өнөөдөр мэдэгдэхдээ, энэ жилийн эхний гурван сард Хятадын хэмжээнд жилийн орлого нь 20 саяыг давсан аж үйлдвэрийн компаниудын нийт орлого 1 их наяд 505 тэрбум 530 сая юаньд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар нэмэгдсэн гэжээ.

Эхний улиралд макро цогц бодлого эрчимтэй хэрэгжин, зах зээлийн эрэлт хэрэгцээ сайжрахын хэрээр үйлдвэрлэл сэргэн, томоохон компаниудын ашиг нэмэгдсэн байна. Тухайлбал: Ашиг нь нэмэгдэх хэвээр байж, бизнесийн орлого үргэлжлэн сэргэж, 70 хувийн компаниудын ашиг нэмэгдэн, дэвшилтэт технологийн салбар аж үйлдвэрийн ашгийн тэргүүлэх байрыг эзэлж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь ашгийн нэмэгдэлд түлхүү үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна, хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ашиг хурдацтай нэмэгдэж байна. 

Цаашид аж үйлдвэрийн эдийн засгийн сэргэлтийн суурийг бэхжүүлэн, аж үйлдвэрийн эдийн засаг тогтвортой сайжрахыг дэмжин баталгаажуулах болно.