Ши Жиньпиний соёлын үзэл баримтлал, онолыг судлан хэрэгжүүлэх семинар болжээ
2024-05-28 19:16:03
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 28-нд Ши Жиньпиний соёлын тухай үзэл баримтлал, онолыг судлан хэрэгжүүлэх семинар Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй оролцож, үг хэлжээ.

Уг семинарт оролцсон мэргэжилтэн нар хэлэхдээ, Ши Жиньпиний соёлын үзэл баримтлал нь соёлын бүтээн байгуулалтын практик туршлагын онолын хураангуй бөгөөд шинэ цаг эриний соёлын бүтээн байгуулалт, соёлын хөгжил дунд оршиж буй үндсэн асуудал, чиглэлд гүнзгий хариулт өгсөн юм. Ши Жиньпиний соёлын үзэл баримтлал нь ХКН-ын Хятадын онцлогтой социалист соёлын бүтээн байгуулалтын жим ёсны тухай ойлголт шинэ өндөрлөгт хүрснийг бүрэн харуулж байгаа юм. Мөн шинэ цаг эриний ХКН-ын соёлын далбааг босгож, соёл, үзэл санааг сурталчлах ажилд шинжлэх ухаанч чиглэл хангасан юм гэжээ.