Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ
2024-05-28 22:30:49
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 28-ны Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

Саяхан Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина илтгэл тавихдаа улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөө оролцоо хийж байна хэмээн Америкийг шүүмжилсэн байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна гэж сэтгүүлч асуужээ.

Мао Нин хариулахдаа, Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасинагийн хэлсэн үгийг Хятад улс анхааралдаа авсан. Түүний яриа Бангладешийн ард иргэд бие даан эзэн мэдсэн, гадаадын хүчнээс сүрдэхгүй байгаа үндэсний зориг санааны илэрхийлэл болж байна. Зарим орон өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бусад орны сонгуульд гар дүрж, бусад орны дотоод засаглалд бүдүүлгээр оролцож, бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь дээрэнгүй үзлийн тод илрэл мөн.

Бангладеш улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, бие даасан гадаад бодлого явуулахыг Хятад улс тууштай дэмжинэ. Бид улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.