"Тайванийг тусгаарлах" этгээдийг хөөргөж дэврээхээ болихыг Америкт шаардав
2024-05-28 21:52:57
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдэгдэл гаргаж, Хятадын армийн Тайваний ойролцоох усан хилд явуулж буй цэргийн сургуулилтад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 28-нд хэлэхдээ, Тайваний асуудал бол тэр чигээрээ Хятад улсын дотоод засаглал болохоор гаднын ямар нэгэн хүчин хөндлөнгөөс оролцохыг бид зөвшөөрөхгүй. Америк ч энэ тухай элдэг долоон юм ярих эрхгүй. Хятад улс Тайвань арлын ойролцоох усан хилд цэргийн сургуулилт хийж байгаа нь Тайваний удирдагчийн тавдугаар сарын 20-ны эх орноо хагалан бутаргах, Тайванийг тусгаарлах санаатай үг ярианд хариу барьж байгаа явдал юм. Мөн ч тэдгээр Тайваний асуудлаар дамжин Хятад улсын дотоодод хөндлөнгийн оролцоо хийхийг оролдож буй этгээдүүдэд анхааруулаг сэрэмжлүүлэг өгч байгаа болно. Цэргийн сургуулилт бол эх орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шударга ёсны үйлдэл бөгөөд олон улсын хууль дүрэм, хэм хэмжээ, зуршил ёсонд нийцэж байна. "Тайванийг тусгаарлах" оролдлого ямар ч ирээдүйгүй, үүнийг дэмжих нь галаар наадаж буй хэрэг гэжээ.