Хятад-Европын галт тэрэг бол харилцан ашигтай хамтын ажиллагааны гүүр юм
2024-05-28 21:58:30
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад-Европын хооронд ачааны галт тэрэг давхацсан тоогоор 90 мянган удаа аялж, 380 тэрбум гаруй ам долларын бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. 

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 28-нд хэлэхдээ, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулахын хошууч төсөл, бэлэг тэмдгийн чанартай брэнд төсөл болохын хувьд Хятад-Европын галт тэрэг нь нэгэнт Европын 25 орны 223 хотод хүрч, Азийн 11 орны 100-аад хотыг холбосон байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэхүү галт тэрэг Азийн худалдааны "Алтан коридор"-ын үүргээ бүрэн сайн бадруулсан юм. 

Зам дагаж хөгжил ирдэг. Хятад-Европын галт тэргэн дээр ачигдаж байгаа нь бараа бүтээгдэхүүн төдийгүй бас хөгжлийн боломж, хүсэл тэмүүлэл байдаг юм. Энэхүү галт тэрэг Хятад, Европын бараа бүтээгдэхүүнийг харилцан зах зээлд саадгүй шуурхай нэвтрүүлээд зогсохгүй, логистик, аж үйлдвэр, бизнес худалдааны төв, аж үйлдвэрийн паркуудыг ар араас нь босгож, улмаар Хятад, Европын дэд бүтцийн холболт, харилцан ашигтай хамтын ажиллагааны гүүр болсон юм. 

Энэхүү галт тэрэг дайран өнгөрч буй улс орнуудтай хамтран зүтгэж, түүнийг улам чансаатай хөгжүүлж, дэлхийн эдийн засгийг улам сайн тогтворжуулж, хамтын хөгжлийг улам олон боломж, эрч хүчээр сэлбэхэд Хятад улс бэлэн гэжээ.