Хятад Америк тэнгисийн асуудлаар зөвшилцөж байна
2024-05-28 15:20:14
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 24-нд Хятад, Америкийн тэнгисийн асуудлаарх хоёрдугаар шатны зөвшилцөл видео хэлбэрээр болов. Хятадын ГХЯ-ны Хил, тэнгисийн асуудал хариуцсан газрын дарга Хун Лян, Америкийн Төрийн департаментын Хятадын асуудал хариуцсан зохицуулагч, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Азийн товчооны Марк Ламберт нар уулзалтыг даргалжээ. 

Хоёр тал тэнгисийн байдал, түүнтэй холбоотой асуудлаар санал солилцож, яриа хэлцэл, харилцаа холбоогоо үргэлжлүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийж, тэнгисийн асуудлаар гарч болох эрсдэлийг зохицуулахаар тохиролцов. Хятадын ойролцоох усан хилд Америкийн хууль бус ажиллагаа, өдөөн хатгалга хийж буйд Хятад улс ноцтой санаа зовинож буйгаа илэрхийлж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийг чин сэтгэлээсээ хүндэтгэж, Хятад болон түүний хөрш орнуудын тэнгисийн маргаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, бусадтай сүлбээлэн "тэнгисээр Хятадыг хязгаарлах" оролдлого хийхгүй байх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг Америкт уриалав. 

Хятадын тал онцлохдоо, "Нэг Хятад"-ын зарчим бол Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс, хоёр тал тэнгисийн асуудлаарх яриа хэлэлцээний чухал үндэс. "Тайванийг тусгаар тогтнуулах" оролдлого нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах хамгийн том аюул заналхийлэл юм. Америк "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчинд дэмжсэн дохио үзүүлэхээ зогсоож, "Тайваний тусгаар тогтнол" гэгчийг дэмжихгүй байх амлалтаа бодитоор хэрэгжүүлэх ёстой гэжээ.