Пино Араки: Оросын хөрөнгийг царцааж Украйнд туслах нь олон улсын дүрмийг эвдэж байгаа хэрэг
2024-05-28 15:43:30
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Италид болсон "Их 7"-ын сангийн сайд нарын уулзалтаар Европын Холбооноос битүүмжилсэн Оросын хөрөнгийг Украинд цэргийн дэмжлэг болгон ашиглах шийдвэрийг "Их 7" сайшааж буйгаа илэрхийлж, ирэх зургадугаар сард болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө санал болгоно гэжээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, Италийн социологич Пино Араки Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, энэ шийдвэр нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь давхар стандартын сонгодог жишээ юм гэжээ. 

Энэ нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн явдал. Эдгээр улсууд олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг сахиулна гэж амлаж байгаа боловч олон улсын хуулийг илт зөрчиж байна. Тэд Оросын зайлшгүй хариу арга хэмжээнд өртөх болно гэжээ.