Нарны хэт ягаан туяанаас хамгаалахыг Их Британид сэрэмжлүүлж байна
2024-05-28 15:52:58
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Хавдар судлалын байгууллагаас гаргасан тоо баримтаас харвал, Их Британид арьсны меланома өвчний тохиолдол өссөөр дээд цэгтээ хүрээд байна. Иргэдийг нарших, наранд түлэгдэхээс сэргийлэх тос хэрэглэхийг анхааруулж байна.

Энэ онд Их Британид 208 мянга гаруй хүн меланома өвчнөөр оношлогдсон нь 2020-2022 оны хооронд жилд дунджаар 193 мянган тохиолдол бүртгэгдэж байснаас давах төлөвтэй гэж Их Британийн Хавдар судлалын байгууллага үзэж байна. 

Жилд ойролцоогоор меланома өвчний 17 мянган тохиолдлоос сэргийлэх боломжтой. Энэ өвчний 90 хувь хэт ягаан туяанаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ. 

2018 он хүртэлх арав гаруй жилд, Их Британид арьсны меланома өвчлөл 32 хувиар өсч байжээ. Ахмадууд, тэр дундаа 80-аас дээш насны хүмүс илүү өртөмтгий байдаг байна. Хэт ягаан туяа ба арьсны хорт хавдрын эрсдлийн талаарх мэдлэгийн зөрүү их байдаг. Энэ нь залуу үе, ахмад үеийн хооронд арьсны хорт хавдрын өвчлөлийн ялгаа үүсгэж болзошгүй гэж судлаачид тэмдэглэжээ.

Меланома өвчин бол арьсны пигмент үүсгэдэг эсүүдээс үүсдэг арьсны хорт хавдар юм. Түүнчлэн арьсны хорт хавдрын хамгийн хэцүү, хамгийн аюултай, эсүүд хурдацтай өсч, биеийн бусад хэсэгт тархах боловч хорт хавдрыг мэс заслаар урьдчилан эмчлэх боломжтой байдаг аж.