Израил олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсох ёстой
2024-05-28 22:35:30
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 28-нд хургалуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

“Израил Газын бүсийн Рафах дүрвэгсдийн цэгт агаараас цохилт өгсний улмаас Палестины дөчөөд хүн амиа алдсаны дотор хүүхэд багтсан байна. Дэлхийн зарим орны удирдагчид Израилын халдлагыг зогсоох үүднээс Олон улсын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалсан. Тэгвэл Хятадын засгийн газар Газын бүсэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн дэмжих вэ? Олон улсын шүүхийн шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?" гэж сэтгүүлч асуулаа.

Мао Нин хариулахдаа, Израил Рафах дүрвэгсдийн цэгт агаараас цохилт өгсөн хэргийг Хятад улс маш их анхаарч байна, Олон улсын шүүх гурав дахь удаагаа Палестин, Израилын мөргөлдөөнд холбогдуулж түр арга хэмжээ авах шийдвэр гарган, холбогдох бүс нутагт цэргийн ажиллагаагаа зогсоохыг анх удаа тодорхой шаардсан юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг дайныг эртхэн зогсоож, энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн хямралыг намжаах талаар нийтлэг ойлголтод хүч байгааг бүрэн харуулж байна. Холбогдох шийдвэрийг даруй хэрэгжүүлэх нь зүйтэй. Палестин, Израилын мөргөлдөөний талаарх Хятад улсын байр суурь маш тодорхой. Бид олон улсын хууль тогтоомж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчиж байгаа үйлдлийг эрс эсэргүүцнэ. Талууд эгэл иргэд жич тэдний орон сууцыг хамгаалахыг хүсэж байна. Мөн Израил олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсож, Рафах руу дайралт явуулахаа зогсоох ёстой гэжээ.