Ши Жиньпиний хариу захидал сурагчдад очжээ
2024-05-28 16:18:25
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын Нэгдсэн Эмират улсад хятад хэлний сургалт явуулж эхэлсэн Хамдан бин Зайед сургууль, Яас бага, дунд сургуулийн 40 гаруй сурагч Ши Жиньпин даргад хятад хэлээр захидал илгээсэн юм. Захидлыг хүлээж аваад Ши Жиньпин хариу захидал бичсэн бөгөөд хариу захидал сурагчдад очжээ. Ши Жиньпин захидалдаа, хүүхдүүд та нарыг Хятадад айлчилж хулсны баавгай харж, Цагаан хэрэмд гарахыг, мөн том болоод Хятадын их сургуульд суралцахыг урьж байна. Арабын Нэгдсэн Эмират улсын олон хүүхэд залуус хятад хэл сурч, Хятадтай танилцан, Хятадын залуустай харилцан суралцаж, найрамдлын үрийг зүрх сэтгэлдээ тээж, хоёр орны харилцааны сайн сайхан маргаашийг бий болгоход хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. 

Хариу захидал хүлээж авсан хүүхдүүд маш их баярлан догдолжээ. Хамдан бин Зайед сургуулийн сурагч Салам, хариу захидал хүлээж аваад олон удаа уншлаа, бид гэр бүлээрээ баяртай байна гэжээ.