Шэньжөү-18 хөлгийн нисэгчид задгай сансарт гарав
2024-05-29 09:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

Шэньжөү-18  хөлгийн нисэгч Е Гуанфу, Ли Цун, Ли Гуансу нар бүхээгээс гарч задгай сансарт ажиллах анхны даалгавараа амжилттай биелүүлэв. Задгай сансарт 8.5 цаг ажиллаад 28-ны өдрийн 18 цаг 58 минутад бүхээгтээ буцаж оржээ. Хятадын сансрын нисэгчид 15 дахь удаагаа задгай сансарт ажиллаж байгаа нь энэ юм. Тэд өчигдөр хамгийн удаан хугацаагаар задгай сансарт ажилласан байна.

Бүхээгээс гарахдаа нисэгчид сансрын станцын робот гар, газраас удирдаж байгаа техникийн ухааны ажилтны дэмжлэгээр сансрын хэлтэрхийгээс хамгаалах бүрхүүлийг сансрын станцад угсарч, бүхээгийн гадна буй тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийжээ. Бүхээгт буцахын өмнө Ли Гуансу робот гарыг хөдөлгөх даалгавар гүйцэтгэсэн байна.

Төлөвлөгөө ёсоор Шэньжөү-18 сансрын хөлгийн нисэгчид тойрог замд ажиллахдаа шинжлэх ухаан технологийн олон туршилт хийж, сансрын станцын бүхээгээс задгай сансарт гарах, хэрэглээний ачааллыг бүхээгийн гадна гаргах зэрэг даалгавар гүйцэтгэх юм.


Уртнасан