Хятадын эдийн засаг 5 хувь өснө гэж ОУВС таамаглаж байна
2024-05-29 16:12:42
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын валютын сан /ОУВС/ өнөөдөр Бээжин хотод хэвлэлийн бага хурал хийв. Тус сангийн тэргүүн дэд захирал Гита Гопинат хэлэхдээ, Хятадын эдийн засаг 2024 онд 5 хувь, 2025 онд 4.5 хувь өсөх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн дөрөвдүгээр сарын таамаглалтай харьцуулаад энэ жил, ирэх жилийн төсөөллийг 0.4 нэгжээр дээшлүүлсэн гэжээ.

Хятадын эдийн засгийн эхний улирлын өсөлт, хэрэгжүүлж байгаа бодлогоос дүгнэж үзээд төсөөллийг өсгөсөн гэв.