"Америк дахь хүний эрхийн зөрчил-2023" тайлан гаргажээ
2024-05-29 11:01:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр (29-ний өдөр) "Америкийн хүний эрхийн зөрчлийн талаарх 2023 оны тайлан" гаргаж, хүний эрхийн зөрчлийн бодит үнэнийг илчилжээ. Тайлан оршил хэсэг, иргэний болон улс төрийн эрхийн хоосон яриа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн сөрөг үр дагавар, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зөрчил, цагаачдын эмгэнэлт нөхцөл, Америк маягийн ноёрхол хүмүүнлэгийн хямрал үүсгэх нь гэсэн долоон бүлэгтэй.

Тайланд, 2023 онд Америкт хүний эрхийн байдал улам дордож, улам бүр туйлширч байна. Улс төрийн намуудын тэмцэл, засгийн газрын чадваргүй, засаглал нь дампуурсан, иргэний болон улс төрийн эрхийг хамгаалж чадахгүй байна. Галт зэвсгийн хэрэг жилд маш олон удаа үйлдэгдэж, цагдаа нар хууль тогтоомжийг хүчирхийллээр хэрэгжүүлж, засгийн газарт итгэх ард иргэдийн итгэл үнэмшил буурсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл өнөө ч мөн гүнзгий байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал улам ноцтой болж байна. Африк гаралтай америкчуудын эсрэг системчилсэн ялгаварлан гадуурхах үзэл цагдаа болон эрүүгийн шүүхийн тогтолцоонд нэвтэрсэн. Баян хоосны ялгаа улам бүр гаарч, орлого багатай гэр бүл хоол хүнс, байрны түрээс, эрчим хүчний наад захын амьдралын хэрэгцээгээ төлөхөд хүндрэлтэй болсон гэжээ.