Хятад, Египетийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2024-05-29 17:00:04
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 29-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын ерөнхийлөгч Абдул Фатах Аль Сиситэй хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний X хурлын нээлтэд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн эрхэм ерөнхийлөгч та тавтай морилохыг хүндэтгэн урьж байна. Энэхүү боломжоор та Египет улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон дахин баяр хүргэж байна. Энэ жил манай хоёр орон стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн 10 жилд бид нар урьд хожид 11 удаа уулзаж учран, хоёр талт харилцааны хөгжлийг удирдан чиглүүлсэн юм. Манай хоёр орны харилцаа нь нэгэнт Хятад улс болон Арабын орон, Африкийн орон, Исламын орон, хөгжиж буй орнууд хооронд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийн бодит тусгал, үлгэр жишээ болсон юм. 

Одоогоос 68 жилийн өмнө Арабын болон Африкийн орнуудаас хамгийн түрүүнд Египет БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон билээ. Олон улсын нөхцөл хэрхэхээс үл хамааран хоёр орон харилцан итгэлцэж, үнэнч шударгаар хамтран ажиллаж ирлээ. Шинэ нөхцөлд улам баялаг агуулгатай, улам их эрч хүчтэй хоёр талт харилцааг хамтдаа цогцлох нь хоёр ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Эмх цэгцтэй дэлхийн олон туйлт хөгжил, нийтэд нь хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн интегралчлалыг Хятад улс санаачилсаар ирсэн бөгөөд Египет улстай итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулан, олон улсын шударга ёс болон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамтдаа хамгаалж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн гэжээ. 

Абдул Фатах Аль Сиси хэлэхдээ, эрхэм Ши дарга танд болон нийт Хятадын ард түмэнд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Ноён таны урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний X хурлын нээлтэд оролцох гэж байгаадаа маш баяртай байна. Энэ удаагийн айлчлал нь мөн манай хоёр орон стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн үеэр болж байгаагаараа онцлог юм гэжээ.