Хорчин нутгийн марофонд 10 мянган хүн оролцжээ
2024-05-29 09:42:44
Share
Share this with Close
youtube WeChat

“Андай бүжиг”-ийн өлгий нутаг Хорчины талд тавдугаар сарын 26-нд холын зайн гүйлт зохион байгуулж, морь уралдуулав. Жирим хурдан морины уралдааныг 20 гаруй жил зохиож байгаа нь Хорчин нутгийн ард түмний бахархал болжээ. 

Жирим хурдан морины уралдаан анх 1995 онд эхэлсэн бөгөөд энэ жил 24 дэхээ явуулж байна. Морин уралдаан цаашлаад спортын олон төрөл дагуулж уламжлалт спортын тэмцээн, үндэсний соёл урлаг, аялал жуулчлал зэргийг нэгтгэсэн тал нутгийн өв тэгш их наадам болж өргөжсөн байна. Энэ жилийн марофон гүйлтэд 10 мянга орчим хүн гүйжээ.

Холын зайн гүйлт, хурдан морь уралдуулах нь Хорчин нутгийн спортын наадмын хоёр том брэнд арга хэмжээ болж Тунляо хотын нэрийн хуудас болж байна.