Биологийн олон янз байдлыг хамгаалахад Күньминий сан чухал ач холбогдолтой
2024-05-29 09:38:31
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга, Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ингер Андерсен өчигдөр 28-нд хэлэхдээ, Биологийн олон янз байдлыг хамгаалах Күньминий санг ажиллуулж эхэлсэн нь чухал ач холбогдолтой бөгөөд хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалахад туслах боломжтой боллоо гэв.

Бээжинд Биологийн олон янз байдыг хамгаалах Күньминий сангийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Ингер Андерсен ингэж хэлжээ. Хятад улс “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ын гэрээлэгч талуудын 15-р хурлын(COP15) даргалагч орны хувиар 2021 онд 150 сая юаниар санхүүжүүлж, Биологийн олон янз байдлыг хамгаалах Күньминий сан байгуулахаа зарласан юм.

Ингер Андерсен хэлэхдээ, өнөө маш олон оронд биологийн олон янз байдлыг хамгаалахад шаардлагатай хөрөнгө дутагдаж, холбогдох дэмжлэг туслалцаа шаардагдаж байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах Күньминий сан, өөр зам сувгаар биологийн олон янз байдлыг хамгаалахад оролцохыг бусад орнуудад хүсэж байна гэв.


Уртнасан