“Хөдөө тосгоны зам”-ын бүтээн байгуулалтын талаар чухал заавар гаргажээ
2024-05-29 18:20:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин “Хөдөө тосгоны зам”-ын бүтээн байгуулалтын ажилд чухал заавар өгч, хөдөө тосгоны замын өндөр чанартай хөгжлийг дэмжихийг холбогдох яам хороо, захиргаадад үүрэгджээ.

Ши Жиньпин онцлохдоо, шинэ цаг эриний хөгжлийн шинэ аянд бодлого, зохицуулалтыг илүү боловсронгуй болгож, засаглалын чадавхыг дээшлүүлж, хөдөө орон нутгийн замын бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийж, хөдөө тосгоны замын өндөр чанартай хөгжлийг дэмжин, үзэсгэлэнт хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг тууштай хийж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үеийн шинэчлэлийн алхааг түргэтгэж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад баталгаа хангах ёстой гэжээ.