Хятад улсын туршлагыг Хятадын төлөөлөгч танилцуулав
2024-05-29 09:47:02
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн эрүүл мэндийн 77-р ассамблей энэ сарын 27-нд Швейцарын Женевт хуралдаж эхэлсэн. Мөн өдөр Хятад, Өмнөд Африк, АНЭУ хамтран Женев хотноо “Хүн төвтэй эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий системийг бэхжүүлж, нийт иргэдийг эрүүл мэндэд хамруулъя” хурал зохион байгуулав.

Хятад улсад эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий систем байгуулсан арга туршлагаа Хятадын төлөөлөгч танилцуулав. Тайланд, Өмнөд Африкийн төлөөлөгчид өөрийн орны туршлагаасаа хуваалцаж, ДЭМБ эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий системийн дэлхий дахинд хэрэгжиж буй практик байдлыг танилцуулжээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Цао Шюэтао үгэндээ, нийт иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн чухал зорилт. Хятадын засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндийг тэргүүлэх стратеги болгодог. Иргэдийг эрүүл мэндийн системд бүрэн хамруулж, дэлхийн эрүүл мэндийн тогтвортой хөгжилд оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэж, хүн төрөлхтөний эрүүл мэндийн нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байна гэв.


Уртнасан