Эмэгтэйчүүд, залуусын аюулгүй байдлыг хамгаалахыг уриалав
2024-05-29 10:54:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн өчигдөр 28-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн "Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад эмэгтэйчүүд, залуусын гүйцэтгэх үүрэг" сэдэвт сайд нарын мэтгэлцээний үеэр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг эмэгтэйчүүд, залуусын аюулгүй байдлыг хамгаалахын тулд хүчирхийллийг зогсоохыг идэвхтэй дэмжих ёстой гэжээ. 

Фү Цүн хэлэхдээ, дэлхий ертөнц маш тогтворгүй байна. Ойрх Дорнодоос Африк, Евразиас Карибын тэнгисийн Гайти хүртэл мөргөлдөөн үргэлжилж, хүчирхийлэл даамжирч, дажин самууны хөлд эмэгтэйчүүд, хүүхэд залуус илүү хохирч байна. Аюулгүйн зөвлөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн хариуцлагаа үүрч, гал зогсоох, дайныг эцэслэхийн төлөө цуцалтгүй чармайлт гаргах ёстой. Олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу эмэгтэйчүүд, залуусыг байлдааны хохирогч, цэргүүдийн бай болгохоос зайлсхийж, хүмүүнлэгийн тусламжийг үр дүнтэй хүргэж, маргааныг улс төрийн аргаар шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцохыг Хятад улс уриалж байна. Асуудлыг улс төрийн шийдлээр сурталчлахад эмэгтэйчүүд, залуучуусын үүрэг оролцоог бүрэн хангах шаардлагатай. Тэдний эдийн засгийн чадавхийг дэмжих, энх тайвны бат бэх суурийг тавих хэрэгтэй. Дэлхийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эмэгтэйчүүд, залуусыг дэмжих шаардлагатай гэв.