Ли Чян Хорватын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв
2024-05-29 10:04:04
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 24-нд Хятадын ерөнхий сайд Ли Чян Хорватын ерөнхий сайд Андрей Пленковичтэй утсаар ярьж, улиран томилогдсонд баяр хүргэв. Ли Чян хэлэхдээ, Хятад Хорватын иж бүрэн түншлэл улам өргөжиж, Пельешак гүүрээр бэлгэдэл болгосон хамтын ажиллагаа үр дүнд хүрч байна. Хоёр талын харилцааг хөгжүүлэхийг Хятад дээд хэмжээнд чухалчилж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ боломжуудаас Хорваттай хуваалцахад бэлэн байна. Хоёр тал хамтдаа хичээж уламжлалт найрамдал, улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.