Пэн Лиюань Экваторын Гвинейн тэргүүн хатагтайн хамт цайлав
2024-05-29 09:50:52
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 28-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Хятадад төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн Экваторын Гвинейн ерөнхийлөгч Обианг Нгуэма Мбасогогийн гэргий Констансиад зориулан Бээжин хотод хамт цайлжээ.

Нийгмийн халамжийн үйлсэд идэвхтэй зүтгэж, эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байдаг хатагтай Констансиад Пэн Лиюань талархал илэрхийлжээ. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад, Экваторын Гвиней улс сайн найз, сайн түнш. Хоёр тал илүү нягт хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамтдаа хамгаалж, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн түвшинг ахиулж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахыг хүсэж байна гэжээ.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахад Экваторын Гвинейн хийж буй ажлын талаар Констансиа танилцуулж, Хятад улс, ялангуяа Пэн Лиюань хатагтай Экваторын Гвиней зэрэг Африкийн орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд урт хугацаанд анхаарал халамж тавьж, тэдний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжиж байдагт талархаж буйгаа илэрхийлэв. Цаашид Хятад улстай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны найрамдалт харилцааг ахиулахыг хүссэн байна.