"Хятад улс ба даян дэлхий: хамтын ажиллагаа, сорилт ба хамтын ололт" семинар болов
2024-05-30 22:12:23
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин олон улсын харилцаа холбооны чадавхыг бэхжүүлэх тухай чухал илтгэл тавьсны гурван жилийн ойг тохиолдуулан Хятадын төв радио телевиз, Хятадын ардын их сургууль хамтран"Хятад улс ба даян дэлхий: хамтын ажиллагаа, сорилт ба хамтын ололт" семинарыг тавдугаар сарын 30-ны өдөр Бээжинд зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн семинарт зориулан видео илтгэл тавьж, Хятадын Ардын их сургуулийн захирал Линь Шанли үг хэлсэн байна.

Киргизийн Ерөнхий сайд асан Дромарт Оторбаев, Польш улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Гжегож Колодко, Козьминскийн их сургуулийн профессор, НҮБ-ын Глобал харилцааны газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ян Филлипс, Хятадын ардын их сургууль, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгч семинарт оролцож, Хятадын орчин үеийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломжууд, ондоо соёл иргэншлүүд хоорондын солилцоо зэрэг сэдвээр санал солилцжээ.

Семинар дээр Шинэ цаг эриний олон улсын харилцаа холбоо судлалын хүрээлэнгээс эмхлэн найруулсан "Хятад улс ба даян дэлхий: хамтын ажиллагаа, сорилт ба хамтын ололт" нэртэй олон улсын хэмжээний иргэдийн санал асуулгын хөх номыг нийтэлжээ. Энэхүү хөх ном буюу тайланд дэлхийн олон орны хүмүүсийн саналыг хамарсан болохоор Хятад улс болон дэлхийн хэмжээний томоохон асуудлын тухай олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл ойлголтыг тусгасан аж. Тайланд харуулснаар, Хятад улс бол олон улсын тавцан дахь чухал улс гүрэн бөгөөд Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь улс орнуудын ашиг сонирхолд нийцнэ хэмээн саналаа өгсөн хүмүүсийн 90.6 хувь нь үзжээ. Тэгвэл Хятад улсын энх тайванч хамтын ажиллагааг дээдэлж, нээлттэй, багтаамжтай, харилцан туршлага судлах, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зорилго бүхий торгоны замын үзэл баримтлалыг саналаа өгсөн хүмүүсийн 85.3 хувь нь өндрөөр үнэлжээ. Мөн улс орнуудын ард түмэн харилцаа холбоогоо нягтруулж, хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах гэсэн Хятад улсын санаачилгыг хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа санал өгсөн хүмүүсийн 87.9 хувь нь илэрхийлжээ.