"Алтан сармагчин" шагнал гардуулав
2024-05-30 10:46:04
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ээс зохион байгуулсан олон улсын хүүхэлдэйн киноны 20 дахь наадмын "Алтан сармагчин" шагнал гардуулах ёслол өчигдөр, 29-ний орой Ханжөү хотод болов. Хятадын төв радио телевизийн дэд захирал Хү Жинжүн, Ханжөү хотын намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын газрын дарга Хуан Хайфэн нар ёслолд оролцож шагнал гардуулав. "Чан-Анаас гучин мянган газрын зайд", "Дүнхуаны түүх" зэрэг 34 бүтээл шагнал хүртжээ.

"Алтан сармагчин" наадам нь хүүхэлдэйн шилдэг киног шалгаруулах олон улсын нэр хүндтэй фестиваль, Хятадын хүүхэлдэйн киноны дээд шагнал юм. Дөрөвдүгээр сарын 12-нд уралдааны бүтээлүүд хүлээж авсан байна. Энэ жилийн "Алтан сармагчин" наадамд Хятад, Америк, Их Британи, Франц, Герман зэрэг 17 улсаас 765 хүүхэлдэйн кинон ирж, 88 бүтээл шагналд нэр дэвшиж өрсөлдсөн байна.