ДЭМБ олон улсын шинэ баримт бичиг удирдан боловсруулах хэрэгтэй
2024-05-30 09:43:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Өвчин эмгэгээс сэргийлж хянах үндэсний товчооны яаралтай тусламжийн хэлтсийн дарга Ху Гуан 5 дугаар сарын 28-нд Дэлхийн эрүүл мэндийн 77-р ассамблейн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, ДЭМБ “Халдварт өвчний тухай проткол”-ын гэрээ хэлэлцээ, зөвшилцлийг удирдан гүйцэтгэхийг Хятад улс хүсэж байна гэв.

Ху Гуан хэлэхдээ, “Халдварт өвчний тухай проткол” бол дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн өөрчлөлтийн чухал агуулга болох юм. Хятад улс зөвшилцөх ажилд идэвхтэй оролцож ирсэн. Протколыг боловсруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж байна. Хятадын тал ямагт олон талт үзлийг хамгаалж, дэлхий нийтийн эв нэгдлийн үзэл ойлголтыг баримталж, улс орнуудын бүрэн эрхийг хүндэтгэх, ДЭМБ-ын гол зангилаа ажлыг сайтар хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэн хянах ажлыг идэвхтэй зохицуулахыг онцолж байна гэв.

ДЭМБ удирдах үүргээ цаашид сайтар гүйцэтгэж, ерөнхий удирдамжийг чангатгаж, хөгжиж буй орнуудад олгох технологи, санхүүжилт, хөрөнгө, нөөцийг нэмэгдүүлж, оршиж буй бодит байдлын шинжтэй асуудлыг сайтар шийдвэрлэж, халдвараас сэргийлэн хянахад оршиж байгаа дэлхий нийтийн сул талыг нөхөж, олон улсын шинэ баримт бичгийг боловсруулахыг хүсэж байна гэж Ху Гуан тэмдэглэжээ.


Уртнасан