Хятад, АНЭУ-ын удирдагчид хэлэлцээ хийв
2024-05-30 18:36:00
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 30-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Мохаммед Бин Заед Аль Нахайнтай хэлэлцээ хийжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм ерөнхийлөгч та манай оронд тавтай морилохыг урьж байна. Энэ бол та зургаа дахь удаагаа Хятад улсад айлчилж байгаа бол АНЭУ-ын ерөнхийлөгч болсны дараа манай оронд хийж анхны айлчлал юм. Энэ удаагийн айлчлал манай хоёр орны харилцааны хөгжилд нааштай түлхэц болно гэдэгт итгэж байна. 

АНЭУ бол Хятад улсын стратегийн иж бүрэн түнш болохоор Хятад улс дундад дорнодод дипломат бодлогынхоо чухал байранд тавьж ажилладаг юм. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор хоёр орны харилцаа нааштай хөгжиж, Хятад улс болон Арабын орны шинэ цаг эриний хоёр талт харилцааны үлгэр жишээ болсон юм. 

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад-Арабын Нэгдсэн Эмират Улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой давхцан тохиож байна. АНЭУ-тай хамтаар стратегийн өндөрлөг болон алс хэтийн зогсцоос хоёр талт харилцааны ерөнхий чиг хандлагыг барьж, стратегийн иж бүрэн түншийн харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Мохаммед Бин Заед Аль Нахайн хэлэхдээ: "Эрхэм ах аа, Эрхэмсэг Ши Жиньпин дарга аа, би хоёр дахь нутаг Хятад улсдаа дахин айлчилж байна. Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 10 дугаар бага хуралд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг юм. Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Хятад улсад баяр хүргэхийн ялдамд хүндэтгэл илэрхийлж байна. Хятад улстай түншийн харилцаагаа хөгжүүлэхийг АНЭУ дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд энэхүү харилцааг дипломат бодлогынхоо тэргүүлэх байранд тавьдаг юм гэжээ.