Ши Жиньпин: Дайн төгсгөлгүй үргэлжилж таарахгүй
2024-05-30 15:23:27
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 30-нд Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд эхэлсэн Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын 10-р бага хурлын нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож үг хэлэв.

Ши Жиньпин үгэндээ, Ойрх Дорнод хөгжлийн үржил шимтэй газар боловч энд дайн дажин үргэлжилж байна. Палестин Израилийн мөргөлдөөн ширүүсч, ард иргэд маш их хохирол амссаар байна. Дайн төгсгөлгүй үргэлжилж таарахгүй. Шударга ёс үүрд алга замхран алга болохгүй. "Хоёр улсын шийдэл"-ийг дур зоргоор урвуулж өөрчлөх ёсгүй. 1967 оны хилийн шугамаар зүүн Иерусалимыг нийслэлийн хилээ тогтоож, бүрэн эрхт, тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг Хятад тууштай дэмжинэ. 

Палестин НҮБ-ын албан ёсны гишүүн орон болохыг тууштай дэмжинэ. Илүү их цар хүрээтэй, илүү эрх мэдэлтэй, илүү үр дүнтэй олон улсын энх тайвны хурал зохион байгуулахыг дэмжинэ. Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг арилгах, мөн дайны дараах сэргээн босголт хийхийг Хятад үргэлжлүүлэн дэмжинэ. НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн хүргэхийг Хятад улс дэмжиж байна гэжээ.