Гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэх зарлигт Александр Лукашенко гарын үсэг зурав
2024-05-30 10:29:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко "Европын ердийн зэвсэгт хүчний тухай гэрээ"-ний хэрэгжилтийг түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурсан гэж тус улсын үндэсний хууль зүйн сайт өчигдөр 5 сарын 29-нд мэдээллээ. 

Беларусийн Гадаад харилцааны яам мөн өдөр цахим хуудсаараа дамжуулан, "Европын ердийн зэвсэгт хүчний тухай гэрээ"-ний хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг Беларусь улс гаргасан. Энэ нь Европт хэрэгжиж буй ердийн зэвсгийн хяналтын систем задарсан, тус бүс нутагт цэрэг, улс төрийн хурцадмал байдал үргэлжилсээр байгаатай холбоотой. НАТО гэрээний хэрэгжилтийг сэргээвэл, Беларусь мөн гэрээнд эргэн нэгдэх боломжтой гэжээ. 

1990 онд НАТО болон Варшавын гэрээний байгууллага (Варшавын гэрээ) "Европын ердийн зэвсэгт хүчний тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээнд хоёр том цэргийн бүлэглэлийн ердийн зэвсгийн хэмжээ, шалгах арга зам зэргийг тодорхой заасан. НАТО зүүн тийш өргөжих болсон тул 2007 онд "Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ"-ний хэрэгжилтийг Орос түр зогсоож, 2023 оны арваннэгдүгээр сард гэрээнээс гарсан. Үүний дараа НАТО гэрээнд оролцохгүй гэж хариу мэдэгдсэн юм.