Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний X хурал болов
2024-05-30 19:39:37
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 30-нд Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний X хурал Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, Мавританийн Гадаад хэргийн сайд Мухаммед Салем Олд Марзукийн хамт даргалжээ. Хуралд Арабын орнуудын ГХ-ны сайд нар, дипломат төлөөлөл оролцож, Хятад-Арабын орнуудын шинэ цаг эриний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хурдацтай байгуулах талаар санал бодлоо солилцжээ.

Ван Их хэлэхдээ, Хятад -Арабын орнуудын хамтын ажиллагааны анхны форум амжилттай зохиогдсоноос хойш Ши Жиньпин дарга болон Арабын орнуудын удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Арабын орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт нааштай ахиц дэвшил гаргаж, Хятад, Арабын орнуудын харилцаа түүхэн хамгийн тааламжтай үеэ угтан авсан юм. Хоёр тал удирдагч нарын дипломат харилцааны удирдан чиглүүлэх үүргийг сайн бадруулж, стратегийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн юм. Бид хамтдаа анхны форумын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлсэн төдийгүй ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бэхжиж, соёл иргэншлийн солилцоо ахиж, иргэдийн сэтгэл улам ойртсон юм.

Ши Жиньпин дарга Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний X хурлын нээлт дээр тавьсан илтгэлдээ тогтвортой хөгжил, соёл иргэншлийн солилцоо, глобал засаглал зэрэгт үзүүлэх Хятад, Арабын орнуудын харилцааны чухал чанарыг онцолж, Хятад, Арабын орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын чиглэлийг тодорхойлсон юм. Түүнчлэн Хятад, Арабын орнуудын “хамтын ажиллагааны таван том төлөв”-ийг санал болгосон нь шинэ цаг эриний Хятад, Арабын орны хамтын ажиллагааг улам том амжилтад хүргэх болно. Ши Жиньпин дарга мөн хоёр дахь удаагийн Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумыг 2026 онд Хятадад зохион байгуулахыг зарласан юм гэжээ.

Форумд оролцон төлөөлөгчид илэрхийлэхдээ, Хятад, Арабын орнууд нийтлэг зарчим, үзэл баримтлал, санал санаачилгатай байдаг. "Харилцан хүндэтгэх, найрсгаар харьцах, харилцан ашигтай хамтран ажиллах" нь Хятад, Арабын орнуудын харилцааны гол сэдэв мөн. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг Арабын орнууд өндрөөр үнэлж байна. Тайваньтай холбоотой асуудлаар Арабын орнууд нэг Хятадын зарчмыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бүх үйлдлийг эсэргүүцнэ. Бид Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтдаа бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг бэхжүүлэн, улс орнуудад үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.