Сайд нарын түвшний 10 дахь хурлаар олон баримт бичгийг баталжээ
2024-05-30 18:44:49
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 30-нд, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний 10 дахь хурал Бээжин хотноо амжилттай зохиогдож, баялаг үр дүнд хүрчээ.

Хурлаар “Бээжингийн тунхаглал”, “Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын 2024-2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө”, “Палестины асуудлаарх Хятад, Арабын орнуудын хамтарсан мэдэгдэл ” зэрэг бичиг баримтыг баталсан байна. Мөн Хятадын тал уг арга хэмжээнд оролцож буй орнууд, Арабын Холбооны Нарийн бичгийн дарга нарын газартай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурсан байна.