Хятадын ГХЯ 30-ны өдрийн хэвлэлийн бага хурлын онцлох мэдээ
2024-05-30 20:17:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 30-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Улс орнуудтай хамтдаа дэлхийн нийтийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө зүтгэлнэ

Күньминий биологийн олон янз байдлын сангийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах ёслолын тухай сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, биологийн олон янз байдлыг хамгаалахыг Хятад улсын төр засаг дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд дэлхийн улс орнуудтай хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг хичээдэг юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй цугтаа Күньминий сангаар боломж болгож, биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхий нийтийн хүчийг хамтатгаж, улмаар хүн байгаль эв нийцтэй зэрэгцэн оршсон сайн сайхан ирээдүйг цогцлоход Хятад улс бэлэн гэжээ.

Хятад улсын нөхөн олговортой төсөл гэдэг бол оргүй зүйл

Хятад улсын цахилгаан автомашинаас гаалийн тариф оногдуулах тухай шийдвэрээ зарлах цагийг хойшлуулсан тухай сэтгүүлчдийн сонирхсон асуултад Мао Нин хариулахдаа, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг ЕХ шалгалт явуулах гэж байгаа тухай Хятадын тал нэгэнт олон удаа байр сууриа илэрхийлсэн юм. Ийм шалгалт нь хэрэг дээр ивээх үзлийн үйлдэл юм. Шалгалтын явцад Европын Холбоо олон зүй зохистой, дүрэм журамд нийцэхгүй арга хэмжээ авсан болохоор Хятад улсын нөхөн олговортой төсөл гэгч нь оргүй зүйл юм. Тиймд холбогдох шалгалтаа даруй зогсоож, Хятад-Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хохироохоос зайлсхийхийг бид шаардаж байна. Европын холбоо цаашид өөрийнхөөрөө мужуудалбал Хятад улс чимээгүй хараад суухгүй, харин ч шаардлагатай хариу арга хэмжээ авч, өөрийн зүй ёсны эрх ашгаа хамгаалах болно гэв.

Украины асуудлаар Хятад улс эедүүлэг хийхийг л хичээнэ

Мао Нин хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс бодит байдалд тулгуурласан голч шударга байр суурь баримталсаар ирсэн бөгөөд эедүүлэг хийхийг л хичээнэ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дөрвөн санаачилга" бол улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай Хятадын талын үндсэн зарчим юм. Эл хямралыг энхийн аргаар зохицуулах аливаа хүчин чармайлтыг Хятад улс дэмжих бөгөөд зохистой үед Орос, Украин хоёр талаараа хүлээн зөвшөөрсөн, талууд шударгаар оролцсон, энх тайван тогтоох тухай бүх төсөл төлөвлөгөөг голчоор авч хэлэлцсэн олон улсын энхийн хурал зохион байгуулахыг ч дэмжинэ. Түүнчлэн үүний тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй зөвшилцөхөд Хятад улс бэлэн гэжээ.