Үндэсний аюулгүй байдлын хуулийг эсэргүүцэж болохгүй гэв
2024-05-30 15:47:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн цагдаагийн байгууллага хуулийн дагуу "Гадас" холбооны удирдагч асан Зөү Шинтүн, түүний хамтрагчдын эсрэг хууль сахиулах ажиллагаа явуулсан талаар Америкийн Конгресс-Хятадын Гүйцэтгэх Комисс (CECC), Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч, мөн барууны зарим улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Ингэснээр Хонконгийн хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, гутаан доромжилж, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийг илт гүтгэн доромжилж, онцгой бүсийн хууль ёсны ажиллагаанд саад учруулж байгааг эрс эсэргүүцэж буйгаа Хонконг дахь Хятадын Гадаад харилцааны яамны комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр 30-ны өдөр мэдэгдэв.