Эхний хагас жилд Хятадын худалдааны экспорт тогтвортой байна
2024-05-30 16:24:07
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 5-р сарын 30-нд Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жао Пин хэлэхдээ, Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн саяхан явуулсан судалгаагаар, оны эхний хагаст гадаад худалдааны 81.6 хувийн компаниудын экспорт сайжирч, тогтвортой байдлаа хадгална гэж таамаглаж байна. 

Он гарсаар, Хятадын бараа бүтээгдэхүүний худалдаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш үргэлжлэн сайжирч, гадаад худалдааны бүтцийг тасралтгүй сайжруулж, олон улсын зах зээлд эзлэх хувь тогтвортой нэмэгдэж, гадаад харилцааг тогтворжуулах бодлого үр дүнтэй хэрэгжиж, компаниудын итгэл, эрч хүч нэмэгдэж байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн саяхан явуулсан судалгаанд хамрагдсан 65.1 хувийн компаниудын шинэ захиалгыг өмнөх улиралтай харьцуулахад нэмэгдсэн болон ижил түвшинд байна. 

Жао Пин хэлэхдээ, тодорхой дүн шинжилгээнээс үзвэл, нэгдүгээрт, гадаад эрэлт сайжирсан нь экспортыг хурдасгасан, хоёрдугаарт, дээд зэргийн бүтээгдэхүүн гадаад худалдааны өсөлтийг дэмжсэн, гуравдугаарт, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин нь гадаад худалдааны компаниудын хөгжлийг дэмжсэн зэрэг болно гэжээ.