Хятад-Арабын дээд хэмжээний уулзалтыг 2026 онд Хятад улс зохион байгуулна
2024-05-30 11:32:29
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 30-ны өглөө Бээжингийн Дяо-Юйтайд эхэлсэн Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 10-р бага хурлын нээлтэд Ши Жиньпин дарга оролцож илтгэл тавив. 

Ши Жиньпин илтгэлдээ, Хятад Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт үр дүнтэй хэрэгжиж байгаад Хятад улс сэтгэл хангалуун байна. Цаашид Арабын орнуудтай хамтаар стратегийн манлайллаа бүрэн биелүүлж, Хятад, Арабын харилцааны үсрэнгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна. Хятад-Арабын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг 2026 онд Хятадад зохион байгуулна. Энэ нь Хятад-Арабын харилцааны бас нэгэн чухал үйл явдал болно гэжээ.