"Хятадын өдрүүд" цуврал арга хэмжээ Москвад болж байна
2024-05-30 09:31:56
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 29-нд "Хятадын өдрүүд" цуврал арга хэмжээний хүрээнд "Гайхамшигт Хятад орон, хязгааргүй үлгэр түүх" уриатай контент үйлдвэрлэгчдийн уулзалт Москва хотод боллоо.

Хятадын үндэсний радио телевизийн ерөнхий газрын  орлогч дарга Ян Гүөрүй арга хэмжээнд оролцохдоо, контент бүтээх, үйлчилгээ, технологи зэрэг олон салбарт Хятад, Орос хамтран ажиллаж, дуу дүрсний бүтээл, түүний чанар, олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулахад илүү их хөгжилд хүргэхийн төлөө бид бэлэн байна гэв.

Оросын Дижитал хөгжил, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн яамны дэд сайд Черксова үгэндээ, Оросын өргөн нэвтрүүлгийн телевиз, хэвлэл мэдээллийн шинэ платформд Хятадын дуу дүрсний контент олон болж байна. Хоёр орны хамтран бүтээсэн контент солилцоо нэмэгдэж, сайн үр дүнд хүрч байна гэжээ.