Хятадын тал хариу байр суурь илэрхийлэв
2024-05-30 09:31:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5 дугаар сарын 28-нд цөөн хэдэн орон Дэлхийн эрүүл мэндийн 77-р ассамблейн ерөнхий шүүмжлэлд Тайваний асуудлаар буруу үг яриа өдүүлсэнд Хятадын төлөөлөгчдийн баг эрхээ хэрэгжүүлж хариу байр суурь илэрхийлэв.

Хятадын төлөөлөгч хэлэхдээ, цөөн хэдэн орон ассамблейн ерөнхий шүүмжлэлд хариуцлагагүй үг хэлж байгаа нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдсан хэрэг тул Хятадын тал хатуу эсэргүүцэл илэрхийлж, тууштай эсэргүүцэж байна. Дэлхий дээр цор ганц Хятад улс бий, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болошгүй нэг хэсэг. БНХАУ-ын засгийн газар бол нийт Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц засгийн газар, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. НҮБ-ын ерөнхий ассамблейн 2758 тоот шийдвэр, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 25.1 шийдвэр нь ДЭМБ "Нэг Хятад"-ын зарчим дагуу Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл бүрдүүлсэн. Энэ эрх мэдэл, байр суурийг эвдэхээр оролдохыг зөвшөөрөхгүй гэв.

5 дугаар сарын 27-нд Дэлхийн эрүүл мэндийн ассамблей Тайваньтай холбоотой төслөөс татгалзах шийдвэр гаргасан. Энэ бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстойг нэр бүхий цөөн тооны оронд хүсэж байна. Ёс зүйг олбол олны дэмжлэгийг олно, алдвал олохгүй гэдгийг ассамблейн шийдвэр харууллаа. "Нэг Хятад"-ын зарчмыг дэлхийн шударга ёс баримталдаг олон орон тууштай дэмжиж байна. Энэ зарчмаас няцах, бусниулах ямарваа оролдлого эцэстээ ялагдана. Холбогдох орны байнга ярьдаг дүрэм тогтоол гэгч нь олон улсын дэглэмээр үндэс суурь болгож байгаа бол олон улсын дүрэм тогтоолыг сайтар журамлаж, “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг харж" болохгүй. НҮБ-ын ерөнхий ассамблей, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн шийдвэрээр тогтоосон "Нэг Хятад"-ын зарчмыг журамлаж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг холбогдох орнуудад шаардаж байна гэв.


Уртнасан