Ши Жиньпин: Хятад, Арабын харилцаа дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах жишиг болно
2024-05-30 10:57:40
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, тавдугаар сарын 30-нд Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд эхэлсэн Хятад—Арабын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 10 дугаар бага хурлын нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож илтгэл тавив.

Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс Арабын орнуудтай хамтран ажиллаж, харилцан туслалцаж, Хятад, Арабын харилцааг дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах жишиг болгож бэхжүүлэх хүсэлтэй байна. Дэлхий ертөнц хямралтай энэ үед, харилцан хүндэтгэх нь эв найрамдалтай хамт орших арга зам, шударга, төв ёс тогтвортой байдлын үндэс юм. Бид Арабын орнуудтай хамт байж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хүндэтгэж, бүх орнуудын ард түмний сонголт, түүхийн бодит үнэнийг хүндэтгэж, шударга, төв ёсыг сахин хамгаалах, өнийн энх тайван, тогтвортой байдал тогтоох, халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт хамгийн сайн арга замыг хайн судлах болно гэжээ.