Хятад улс аливаа ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцнэ
2024-05-30 20:15:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд зарим орон “Хятадын хэт үйлдвэрлэл” гэгчийг хөөрөгдөж, “Хятадын зах зээлийн бус бодлого ба арга барил” гэх янз бүрийн яриаг гаргаж байна. Энэ нь зайлшгүй “давхар стандарт” бөгөөд үүний мөн чанар нь ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл болно. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хэлэхдээ, "Хятадын засгийн газар нөхөн олговор олгох замаар шударга бус өрсөлдөөнийг дэмжиж, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна" гэж зарим орон шүүмжилж байна. Энэ нь хар цагааныг тонгоруулсан гүтгэлэг юм. Хятадын нөхөн олговор олгох бодлого нь ДХБ-ын дүрэмд нийцнэ. ДХБ-аас хориглосон нөхвөрийг ерөөс олгож байгаагүй. Хятадын бараа бүтээгдэхүүн чанар сайтай, үнэ нь боломжийн, дэлхийн зах зээлд өрсөлдөх хүчээр сайн байгаа нь тэр чигээрээ зах зээлийн өрсөлдөөний үр дүн болохоос засгийн газрын нөхөн олговрын ачаар биш юм. Хятад улс шударга өрсөлдөөний нээлттэй зах зээлийг бий болгосоор ирсэн, шинэ эрчим хүчний салбар, платформын эдийн засаг, цахилгаан бараа бүтээгдэхүүн зэрэг салбарт тэргүүлэгч компаниуд ихэвчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байдаг бол 2023 онд Хятадын импорт экспортын 30 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлсэн юм гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс ямарваа хэлбэрийн ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эрс эсэргүүцнэ. Харин жинхэнэ шударга өрсөлдөөний зарчмын дагуу өндөр стандарт бүхий зах зээлийн тогтолцоог байгуулж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйд нийцсэн, олон улсын дээд зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлж, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлээ хөгжүүлэн, хамтын хөгжилд хүрэхийг хичээдэг юм гэв.