Ираны осолдсон нисдэг тэрэгний тайлан гарчээ
2024-05-30 11:25:26
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 5-р сарын 29-нд Ираны ерөнхийлөгч агсан Ибрахим Раисийн зорчиж байсан нисдэг тэрэгний ослыг шалгасан мөрдөн байцаах хороо хоёр дахь тайлангаа гаргажээ. 

Тайланд тэмдэглэхдээ:
1. Осол болсон өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн өдрийн 8 цаг 50 минутын байдлаар цаг агаарын нөхцөл байдал сайн, нисэхэд тохиромжтой байжээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ баримт бичиг, нөгөө хоёр нисдэг тэрэгний нисгэгчид, зорчигчдын тайлбараас үзэхэд нисдэг тэрэг буцах замын цаг агаарын нөхцөл байдлыг цаашид судлах шаардлагатай.
2. Осолдсон нисдэг тэрэгний засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт, бүртгэл, мэдээллийг нягталж үзэхэд осолтой холбоотой байж болзошгүй согог илрээгүй байна.
3. Нисдэг тэрэгний зорчигчийн багтаамж, тээвэрлэсэн тоног төхөөрөмжийн тоо нислэгийн даацаас хэтрээгүй.
4. Нисдэг тэрэгний нисгэгчийн дуудлагын бүртгэлээс харахад осол гарсан нисдэг тэрэгтэй хамгийн сүүлд холбоо барьсан цагаас осолдох хүртэл 69 секундын хугацаа байна. Энэ хугацаанд нисдэг тэрэгнээс ямар нэгэн онцгой байдал бүртгэгдээгүй.
5. Осолдсон нисдэг тэрэгний хэлтэрхий, эд ангиудаас дээж авч, турших, түүнчлэн онгоцны хэлтэрхийн тархсан байдалд дүн шинжилгээ хийсний дүнд осолдсон нисдэг тэрэг хүний гараар хөндлөнгийн халдлагад өртөөгүй байна.
6. Харилцаа холбооны системийн тасалдал, давтамжийн доголдол гарааргүй байна. Бусад хоёр нисдэг тэрэг газардах хүртэл харилцаа холбоо доголдож тасраагүй байна.
7. Шинжээчдийн дүгнэлтээр осолдсон нисдэг тэрэгнээс цахим халдлаганы ул мөр илрээгүй байна гэжээ.