Хятад Оросын зөвлөхүүдийн форумд Ван И үг хэлжээ
2024-05-31 15:09:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, тавдугаар сарын 30-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Хятад Оросын зөвлөхүүдийн дээд хэмжээний форумд зориулсан үгээ видео хэлбэрээр илгээжээ.

Ван И үгэндээ, дипломат харилцаа тогтоосон 75 жилийн турш Хятад Оросын харилцаа түүхийн шалгалтыг даван туулж, боловсронгуй, уян хатан болж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, тэрчлэн хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болсон байна гэжээ.

Сайд цааш нь хэлэхдээ, түүхийн шинэ гараанаас Оросын талтай анхны зорилтоо баримталж, Хятад Оросын дээд түвшний стратегийн зохицуулалтаар хоёр ард түмэнд нэн их хүртээмжтэй болгож, дэлхийн аюулгүй тогтвортой байдалд илүү бодитой хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.